send link to app

haus.mn


4.0 ( 4880 ratings )
商务 效率
开发 Cozzo
自由

Худалдан авалт бүрт Урамшуулал

Haus.mn аппликейшн нь Доече Вэллэ ХХК-аас харилцагч, дундын зуучлагчдад зориулан гаргаж буй цахим бүртгэл, урамшууллын систем юм. Доече Вэллэ ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилгын дотор заслын материалууд, тавилгын түүхий эд материалын ханган нийлүүлэлт, бэлэн тавилгын борлуулалт, бар ресторан, чулууны үйлдвэрлэлийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байна.
Манай компанийн нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнүүд хүний бие эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, олон улсын чанар стандартын өндөр шаардлагын дагуу орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлог бөгөөд бид Монгол хүн бүр эрүүл орчинд ажиллаж, амьдрах боломжийг нэмэгдүүлэх, европ чанар стандартыг монголд нутагшуулах эрхэм зорилго тавин ажилладаг.
Үйлчилгээний нөхцөл
Бид Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу, хэрэглэгчийн мэдээллийн нууцыг хадгалж, харилцагч байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах гэрээ байгуулан, ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулдаг
Хэрхэн хамтран ажиллах вэ
Хамтран ажиллах гэрээ байгуулан, цахим системийг татан авч бүртгүүлсний дараа өөрийн бүртгэлээр нэвтрэн орж, бараа бүтээгдэхүүний мэдээлэлийг нээлттэй авах, борлуулсан бүтээгдэхүүний урамшууллыг хянах, урамшууллаа өөрийн банкны дансанд хүлээн авах боломжтой.
Урамшууллын хувь хэмжээ брэнд тус бүрт харилцан адилгүй бөгөөд хамтын ажиллагааны гэрээнд заасан нөхцлөөр тооцогдоно.